Monday, November 1, 2021

Монгол улсад зүрхний шигдээсийн эмчилгээнд титэм судсан дотуурх эмчилгээг нэвтрүүлсэн үр дүн

Манай оронд анх 2000 оны 10-р сард буюу дэлхийд энэ эмчилгээ эхэлснээс хойш 23 жилийн дараа Францын доктор Б.Жерардин, ангиологи эмч З.Лхагвасүрэн, эмч Л.Жаргалсайхан нар зүрхний шигдээсийн үед титэм судсанд тэлэгч хана (стент) тавих эмчилгээг хийгээд 20 жил болж байна. 

Титэм судсан дотуурх эмчилгээ (ТиСДЭ) /Percutaneous Coronary Intervention-PCI нэвтэрч 75% дээш нарийссан, эсвэл бүлэнгээр бөглөрсөн титэм судасны цусан хангамжийг тэлэгч хана (стент) тавьж сэргээхэд чиглэгдсэн ажилбар ба титэм судасны нөхөн сэргээлт гэж өөрөөр ч хэлдэг. Зөвхөн сүүлийн 20 жилд нийт 17505 тохиолдолд титэм судсан дотуурх мэс ажилбар хийсний 8958 нь титэм судсанд тэлэгч тавих эмчилгээг хийжээ. 2015-2020 онд буюу сүүлийн 5 жилийн хугацаанд 6022 хүнд титэм судсан дотуурх эмчилгээ хийсний 4251 (70,5%) нь яаралтай журмаар хийгдэж энэ тохиолдлын тоо тасралтгүй өссөн байна. Дэлхийн жишиг зүрхний шигдээстэй өвчтнийхөө 60%-иас дээшид нь яаралтай журмаар титэм судсан дотуур эмчилгээ хийж байвал сайн үзүүлэлт гэж үздэг ба манай мэргэжилтэнгүүд ийм түвшинд аль хэдийнээ хүрчээ. 2000-2017 оны хооронд титэм судсан дотуурх мэс ажилбар хийгдсэн нийт 10145 тохиолдлоос ТСДЭ хийгдсэн 5023 (49,5%) тохиолдлыг түүвэрлэн эмтэй, эмгүй стентийн эмчилгээний үр дүн, стентийн нарийсал, бөглөрөлд технологийн үнэлгээг хийсэн. Эмгүй стент тавигдсан 2125 тохиолдлоос 201 (9,4%) нь стентийн нарийсал бөглөрөл (нарийсал 79,1%, бөглөрөл 20,8%) тохиолдож, эмтэй стент тавигдсан 2395 тохиолдлоос нарийсал, бөглөрөл зөвхөн 37(1,5%)-д тохиолдож, эмгүй стентээс 6 дахин бага байлаа. 

Монгол улсад сүүлийн 10 жилд зүрхний шигдээсийн эмчилгээний практикт титэм судсан дотуурх эмчилгээ нэвтэрснээр хүн амын дундах нас баралтад гарсан өөрчлөлтийн талаарх судалгааг хийж гүйцэтгэн Korean Society of Cardiology Conference 2021 олон улсын хуралд өөрийн орны туршлагыг танилцууллаа. 



0 comments:

Post a Comment

Categories