Тус хурал нь титэм судас болон захын судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, бүтцийн өөрчлөлттэй зүрхний эмгэгийн оношилгоо, судсан дотуурх эмчилгээний чиглэлээр сургалт, онолын лекц, семинар, эмнэлзүйн бодит тохиолдол (Live case demonstration)-д суурилсан хэлбэрээр явагддаг бөгөөд Ази, Европ, Америкийн нарийн мэргэжилтнүүдийг урьж оролцуулдагаараа сургалт болон онолын чиглэлээр өргөн хүрээний мэдээлэл олж авах боломжийг олгодог.
Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдсан тус хуралд "Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэг"-ийн тэргүүн Ш. Зоригоо, нарийн бичгийн дарга Х.Батмягмар тэргүүтэй нийгэмлэгийн залуу эмч нарын баг оролцсон нь дэлхийн хэмжээний профессор, мэргэжилтнүүдээс суралцсан, шинэ мэдлэг, мэдээлэлтэй танилцсан үйл явдал боллоо.
Цаашид нийгэмлэгийн зүгээс мэргэжлийн чиглэлээр олон улсын хурал, семинарт тогтмол оролцож гадаад харилцаагаа хөгжүүлэх, нийгэмлэгийн гишүүдийг олон улсын хурал, семинарт оролцохыг дэмжин ажиллахаар төлөвлөж байна.
0 comments:
Post a Comment