Saturday, June 22, 2019

“Зүрх судасны дүрслэл оношилгоо, Судсан дотуурхи мэс засал эмчилгээ” Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал 2019

Эрхэм хүндэт эмч, судлаач, эмнэлэгийн мэргэжилтэн, та бүхэнд "Зүрх судасны дүрслэл оношилгоо, Судсан дотуурхи мэс засал эмчилгээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлын зарыг хүргэж байна. 

Хурлыг Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэг, Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг, ШУГТЭ, Зүрх судасны төв хамтран зохион байгуулж буй бөгөөд 2019 оны 06 сарын 30, 07 сарын 1-ний өдрүүдэд ШУГТЭ-ийн Хурлын зааланд 2 өдөр зохион байгуулагдана. 



Тус хурал нь зүрх судасны дүрслэл оношилгооны аргууд, тэдгээрийг хэрхэн ашиглах, зүрх судасны өвчний оношилгооны орчин үеийн чиг хандлагыг танилцуулахаас гадна судсан дотуурх эмчилгээний хөгжил, хөгжлийн чиг хандлага, судсан дотуурх эмчилгээний нарийн төвөгтэй тохиолдлын эмчилгээний стратегийг танилцуулах зэргээр зүрх судасны оношилгоо, судсан дотуурх эмчилгээний чиглэлээр цогц асуудлыг хөндөж буйгаараа онцлог болно. 

Хуралд урилгаар Монгол улсын зүрх судасны чиглэлээрх тэргүүлэх профессор, эмч, мэргэжилтнүүд илтгэл танилцуулахаас гадна олон улсын нэр хүндтэй эмч, профессорууд өөрийн орны туршлагаас танилцуулна. 

Хурлын үеэр манай оронд анх удаа ангиографийн лабораториос судсан дотуурх эмчилгээний ажилбарыг шууд дамжуулалт хийгдэхээр бэлтгэж байна. Үүнд: ШУГТЭ-ийн Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор З. Лхагвасүрэн "Complex PCI" ажилбар, тус тасгийн эрхлэгч  АУ-ны магистр Ц.Дамдинсүрэн "Atrial Septal Defect" ажилбарыг шууд дамжуулалт хийж хуралд оролцогчдод танилцуулна. 



Хуралд оролцохыг сонирхсон эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд доорхи зааврын дагуу бүртгэл хийлгэснээр хурлын бүх үйл ажиллагаанд нээлттэй оролцох боломжтой. 

Хэзээ: 2019 оны 06 сарын 30-аас 07 сарын 01-нд
Хаана: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн хурлын заал
Бүртгэл: Бүртгэлийн хураамж 100000 төгрөг (нийгэмлэгийн гишүүд 50000 төгрөг)
Төлбөр төлөх данс
Хаан банк 5166451812
Монголын зүрх судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэг
Гүйлгээний утга: Зүрхний дүрслэл оношилгоо, судсан дотуурх мэс эмчилгээ хурлын төлбөр, овог нэр, регистрийн дугаар.

Та бүхэнд хурлын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулахын хамт тус хуралд идэвхитэй оролцохыг урьж байна. 



0 comments:

Post a Comment

Categories