Монголын зүрх, судасны судсан дотуурх оношилгоо, эмчилгээний чадамжийг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх зорилгоор "Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэг" 2018 оны 2-р хагаст үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байна.
Тус нийгэмлэгийн зүгээс нийгэмлэгийн үйл ажиллагааг эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд болон иргэдэд таниулах зорилгоор www.msic.mn веб сайтыг нээн ажиллуулж байна. Нийгэмлэгийн гишүүд болон эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдэд нийгэмлэгийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх үүднээс өөрийн өдөр тутамд хэрэглэдэг имэйл хаягаар тус веб сайтад нийтлэгдсэн шинэ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байх дараах боломжийг танилцуулж байгааг хүлээн авна уу.
www.msic.mn сайтын News, Case report гэсэн хэсгүүдэд өөрийн имэйл хаягийг бүртгүүлснээр шинээр нийтлэгдсэн мэдээллийг цаг алдалгүй өөрийн имэйл хаяганд хүлээн авах боломжтой. Үүнд:
Улаанаар хүрээлсэн хэсэгт өөрийн имэйл хаягийг бичиж Submit товчлуур дээр дарна
Улаанаар хүрээлсэн "I'm not a robot" хэсгийн өмнөх сонголтыг сонгоно. Энэ үед хэрэв та тухайн веб сайтад анх удаа хандаж буй бол тодорхой асуултанд зөв хариулахыг хүссэн сонголтын хэсэг гарч ирнэ. Энэ хэсэг нь веб сайтыг гадны халдлагаас хамгаалахад зориулагдсан сонголт юм.
Хэрэв та сонголтыг зөв хийсэн (эсвэл гарч ирсэн асуултанд зөв хариулсан) бол дараагийн алхамд улаанаар хүрээлсэн хэсэгт үзүүлсэнтэй адил ногоон тэмдэглэгээ хийгдэх болно. Үүний дараа "Complete Subscription Request" товчлуур дээр дарснаар таны хүсэлтийг бидэнд илгээх болно.
Таны хүсэлт амжилттай илгээгдсэн бол зурагт үзүүлсэн цонх гарч ирэх ба "Close window" товчлуурыг дарж үйлдлийг дуусгана.
Таны хүсэлтийг хянасны дараа бүртгүүлсэн имэйл хаяганд тань зурагт үзүүлсэн утгатай имэйл ирэх бөгөөд улаанаар хүрээлсэн холбоос (link) дээр дарснаар та тус веб сайтаас тогтмол шинэ мэдээ өөрийн имэйл хаяганд хүлээж авахаа баталгаажуулна.
Дээр дурьдсан алхамуудыг www.msic.mn веб сайтын Case report хэсэгт давтан хийснээр шинээр нийтлэгдсэн сонирхолтой эмнэлзүйн тохиолдлын талаарх мэдээллийг өөрийн имэйл хаяганд цаг алдалгүй хүлээн авч байх боломжтой болно.
Шинэ мэдээлэл таны имэйл хаяганд автоматаар илгээгдэж байх тул имэйл үйлчилгээ үзүүлэгч байгууллагын имэйлийг ангилах журмын дагуу Inbox, Spam хавтаснуудын аль нэгэнд шинээр нэмэгдсэн имэйлийн талаарх мэдээлэл ирэхийг анхаарна уу. Имэйл үйлчилгээ үзүүлдэг зарим байгууллага (yahoo, outlook, gmail г.м) автоматаар илгээгдэж буй имэйлийг Spam хавтас руу ангилдаг тул Inbox хавтсанд харагдахгүй байж болдогийг анхаарна уу.
0 comments:
Post a Comment