"Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэг"-ийн гишүүд, эмч нарын төлөөлөл БНСУ-ын Сөүл хотноо 2019 оны 03 сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Myocardial Ischemia Symposium in Korea 2019 (MIS-Korea 2019)" хуралд амжилттай оролцлоо.
Тус хуралд Монгол улсаас ШУГТЭ-ийн Ангиографийн оношлогоо эмчилгээний тасгийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн, ШУГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн зөвлөх эмч Д.Нарантуяа, эмч Ц.Батзаяа, ШУГТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эмч Ц.Саруул зэрэг эмч нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож "Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэг"-ийн гишүүн Ц.Батзаяа эмч "Case report of patients with STEMI and spontaneous rupture of hepatocellular carcinoma" сэдвээр зүрхний цочмог шигдээс элэгний задарсан хавдартай хавсарсан эмнэлзүйн ховор, хүнд тохиолдлыг амжилттай хэлэлцүүллээ.
MIS-Korea хурал нь 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаагийн хурлыг Korean Association of Internal Medicine болон Korea University Anam Hospital хамтран зохион байгуулж зүрхний ишеми өвчин, титэм судасны эмгэг, тэдгээрийн оношлогоо, эмчилгээний чиглэлээр 2 өдрийн турш лекц, илтгэл, хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгууллаа.
Нийгэмлэгийн гишүүн Ц.Батзаяа эмч болон бусад оролцогчдод цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
Thursday, September 28, 2017
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment